Товчхон
               

Эмч нарын мэргэжлийн баг Эрдэнэт, Булган аймагт ажиллаж байна

               
2022-04-28 0
Зургийн эх сурвалж: MPA

Улсын гуравдугаар төв эмнэлгийн зүрхний шигдээс, тархины харвалт, уушгины эмч нарын мэргэжлийн баг бүрэлдэхүүн Орхон, Булган аймгуудад ажиллаж байна.  

Тус эмнэлгийн зүрхний шигдээс, зүрхний судсан дотуурх мэс засал, тархины харвалт, уушигны эмгэг судлалын мэргэшсэн эмч нараас бүрдсэн багийн бүрэлдэхүүн 2022 оны 4 дүгээр сарын 27-нд Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд ажилласан байна.

Энэ удаагийн мэргэшсэн эмч нарын баг бүрэлдэхүүн 4 дүгээр сарын 26-29-ний өдрүүдэд Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Булган аймгийн нэгдсэн эмнэлэг зүрхний шигдээс, тархины харвалтын тусламж үйлчилгээний нэгжийг зохион байгуулалт, зүрх судасны судсан дотуурх мэс засал эмчилгээ, тархины харвалтын оношилгоо эмчилгээний менежмент, эрүүл мэндийг дэмжих төвийн амьсгалын замын эмгэгийн эрт илрүүлэг, оношилгооны багаж төхөөрөмжийн ашиглалт зэрэг тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал, хүртээмжийг сайжруулах чиглэлээр төрөлжсөн мэргэшлийн арга зүйн зөвлөмж өгч байна. Мөн ажлын байрны сургалт, хамтарсан үзлэг оношилгоо, эмчилгээ хийх зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх юм.

Зүрхний шигдээс, судсан дотуурх эмчилгээний баг лхагва гарагт зүрхний баруун титэм судасны 90 хувийн нарийсалтай 67 настай эмэгтэй, Дархан аймгаас яаралтай журмаар хүргэгдэж ирсэн ховдол хоорондын уруудах салааны бүлэнт бөглөрөлтэй 51 настай эрэгтэй эмчлүүлэгчдэд тус тус судсан дотуур яаралтай эмчилгээ хийж, цусны урсгалыг сэргээж амь насыг аварсан байна.

Эмчилгээний үр дүн сайн, эмчлүүлэгсдийн биеийн байдал тогтвортой, хяналтанд байгаа аж.

Холбоотой мэдээ