Шийдвэр гаргах түвшинд залуучуудын оролцоог нэмэгдүүлнэ

               
2022-04-28 0

Залуучуудын хөгжлийн салбар зөвлөл болон Залуучуудын хөгжлийн зөвлөлийг чадавхжуулах сургалт дөрөвдүгээр сарын 27-нд Алтай хотноо боллоо.

Орон даяар зохион байгуулж буй “NEW STORY” хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд залуучуудын хөгжлийг дэмжих, салбар дундын үйл ажиллагааг орон нутгийн түвшинд уялдуулан зохицуулах, хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар хангах зорилгоор энэхүү чадавжуулах сургалтыг явуулж буй аж. Залуучуудын хөгжлийн салбар зөвлөл түүнчлэн залуучуудын хөгжил, оролцоог дэмжих, эрхийг хангах, шийдвэр гаргах түвшинд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, тэдгээрийн үзэл бодлыг сонсох, хүндэтгэх санал санаачилгыг дэмжих замаар залуучуудын үнэлэмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхээр Монголын Залуучуудын холбооноос “NEW STORY” хөгжлийн хөтөлбөрийг өрнүүлж буй ажээ. 

Чадавхжуулах сургалтад Говь-Алтай аймгийн төрийн байгууллагуудын дэргэдэх Залуучуудын хөгжлийн зөвлөлийн гишүүд болон Монголын залуучуудын холбооны Говь-Алтай аймаг дахь салбарын тэргүүлэгч гишүүд нийт 110 залуу оролцлоо. Харин сургалтыг Монголын Залуучуудын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Цэнд-Аюуш тэргүүтэй баг чиглүүлэн зохион байгуулж, аргазүйн зөвлөмж өгч, холбогдох мэдээллийг өгсөн юм. Тус багийнхан 21 аймагт энэхүү чадавхжуулах сургалтаа өрнүүлэх бөгөөд тэд зөвхөн залууст мэдээлэл зөвлөгөө өгөхөөс гадна Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын мэргэжил сонголтын аяны лекц, судалгаа, аймаг, сумдын залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зөвлөлдөх уулзалт, монголчуудын эрхэмлэн дээдлэх үнэт зүйлийн лекц, аймгийн ахлах ангийн сурагчдад зориулсан “Ирээдүйн эзэд” аяныг мөн зохион байгуулах юм.

Говь-Алтай аймгийн тухайд 17.957 буюу нийт хүн амын 31,8 хувийг 15-34 хүртэлх насны залуучууд эзэлж байна.

Холбоотой мэдээ