
Нийт 15 спорт холбоодын нэгдсэн улсын аварга шалгаруулах тэмцээний хүрээнд багтаж буй Монгол Жюү Жицүгийн Холбооны бүсний ангилалгүй улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр амжилттай болж өндөрлөлөө. Эрэгтэй -69 кг жинд алтан медаль хүртсэн Их шавь клубын тамирчин М.Даваадорж нь энэ удаагийн улсын аваргад түрүүлснээр 5 жилийн турш нэгч ялагдаагүй амжилтаа бататгаж үлдлээ. Mongolian jiu jitsu
Тус тэмцээн эрэгтэйчүүдийн -62кг, -69 кг, -77 кг, -85 кг, эмэгтэйчүүдийн -48 кг, -52 кг, -57 кг, -63 кг жингүүдээр зохион байгуулагдаж 9 клубийн 50 тамирчин оролцов.
2022 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний сорилго болж буй гэдгээр онцлогтой тэмцээний:
Эрэгтэй -62 кг
- Алтан медаль – Ө.Эрдэнэбаатар /Ральф/
- Мөнгөн медаль – Ж.Цэгмид /Мондэ BJJ/
- Хүрэл медаль – И.Сүлд-Эрдэнэ /Мондэ BJJ/, Э.Банзрагч /Гаруда/
Эрэгтэй -69 кг
- Алтан медаль – М.Даваадорж /Их шавь/
- Мөнгөн медаль – Л.Лхагвасүрэн /Элф спорт/
- Хүрэл медаль – Э.Чинзориг /112 fight академи/, Б.Гантогтох /Гаруда/
Эрэгтэй -77 кг
- Алтан медаль – Т.Мөнх /Гаруда/
- Мөнгөн медаль – Х.Сүхбат /Мондэ BJJ/
- Хүрэл медаль – Н.Мөнхсаруул /112 fight академи/, М.Анар /Гаруда/
Эрэгтэй -85 кг
- Алтан медаль – Б.Ариунцог /Элф спорт/
- Мөнгөн медаль – Х.Оюунбат /Гаруда/
- Хүрэл медаль – Т.Нэмэхбаяр /Мондэ/, Д.Алтантулга /Гаруда/
Эмэгтэй -48 кг
- Алтан медаль – Н.Чаминтуяа /Гаруда/
- Мөнгөн медаль – Б.Халиун /Гаруда/
- Хүрэл медаль – Г.Энхсувд /Их шавь/, Б.Одгэрэл /Гаруда/
Эмэгтэй -52 кг
- Алтан медаль – Т.Уянгаа /Гаруда/
- Мөнгөн медаль – Б. Цэнджав /МУБИС JUMP/
- Хүрэл медаль – Э. Шүрэнцэцэг МУБИС
Эмэгтэй -57 кг
- Алтан медаль – Г. Монголжин /Элф спорт/
- Мөнгөн медаль – Л. Ариунзаяа /Мондэ BJJ/
- Хүрэл медаль – Э. Халиун /Их Шавь/
Эмэгтэй -63 кг
- Алтан медаль – Сүнжидмаа /Женко/
- Мөнгөн медаль – Цэнд-Аюуш /BB academy/
- Хүрэл медаль – Цэцэгдарьмаа /До.Говь хилэнц/, Хулан /МУБИС JUMP/
Холбоодын нэгдсэн улсын аварга шалгаруулах тэмцээн 1 дүгээр сарын 12-ны өдөр Олон улсын ШАГА, Хөгжөөн дэмжигч бүжигчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнүүдээр үргэлжилнэ.

0 cэтгэгдэлтэй