
Үндсэн тосгон буюу барак байруудыг 2018 оноос эхлэн дахин төлөвлөлтөд оруулж, шинэ орон сууц барьж эхэлсэн. 60 жилийн насжилттай барак байрны оршин суугчидтай зөвшилцсөний үндсэн дээр хоёр байрыг буулгаж, орчин үеийн, тохилог таван давхар байрыг 2019 онд ашглалтад оруулж байсан.

Харин хоёр дахь орон сууц энэ оны эхэнд ашиглалтад орж, эхний 32 өрхөд түлхүүр гардуулан өгсөн. 60 айлын 2 дахь орон сууцанд Дархан сумын 5 дугаар багийн 29, 30 дугаар байрны 16 өрх орох байсан хэдий ч Хөгжлийн банкны барьцаанд байсан газрын асуудлаас шалтгаалан өнөөдрийг хүртэл орж чадаагүй байсан юм. Тус асуудлыг аймаг орон нутгийн удирдлагууд УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлангийн дэмжлэгтэйгээр шийдвэрлэж чаджээ. Ингэснээр 29,30 дугаар барак байрны 16 өрх өнөөдөр шинэ байрныхаа түлхүүрийг гардан авч, орчин үеийн тохилог орон сууцандаа орлоо. Цаашид үндсэн тосгоны айл, өрхүүдтэй зөвшилцөх, улс, орон нутгийн төсвөөс шалтгаалан дахин төлөвлөлтийг үргэлжлүүлэх ажээ.

0 cэтгэгдэлтэй