Товчхон
               

Дархлаажуулалтын цэгүүдийн байршил

               
2022-04-29 0
Зургийн эх сурвалж: MPA

Нийслэлийн хэмжээнд өчигдөр коронавируст халдварын эсрэг вакцины I тунд 11, II тунд 13, III тунд 52, IV тунд 70 буюу нийт 146 иргэн дархлаажуулалтад хамрагджээ.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн зорилтот хүн амын

  • I тунгийн хамралт 75.2 хувь,
  • II тунгийн хамралт 72.1 хувь,
  • III тунгийн хамралт 54 хувь,
  • нэмэлт IV тунгийн хамрагдалт 6.9 хувь байна.

Мөн зорилтот бүлгийн буюу 3,039 (25.5 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68,800 (77.4 хувь), 16-17 насны 27,099 (80 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.

Улаанбаатар хотод өнөөдөр дархлаажуулалтын суурин 48 цэгт 48 багийн 183 эмч, ажилтан ажиллана. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-16:00 цаг хүртэл ажиллана.

Цэгүүдийн байршил:

зураг
зураг
зураг
зураг
зураг
зураг
зураг

Холбоотой мэдээ