Халдашгүй байдлын дэд хороо 09.00 цагт хуралдана

               
2022-04-29 0

УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурорын газраас гаргасан. Энэ асуудлыг  Улсын Их Хурлын  Халдашгүй байдлын дэд хороо 09.00 цагаас хуралдана.

Халдашгүй байдлын дэд хороо таван гишүүнтэй. Үүнд, УИХ-ын гишүүн Сү.Батболд, Б.Бат-Эрдэнэ, Ц.Мөнх-Оргил, С.Бямбацогт Н.Энхболд нар багтдаг.  Ийнхүү дээрх гишүүд прокуророос орж ирсэн хэргийн гишүүдийн материалтай танилцаж, дүгнэлтээ УИХ-д хүргүүлнэ. Энэ талаар УИХ-ын дарга Г.Занданшатар “УИХ-ын зарим гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудлыг хуулийн хугацаанд шийдвэрлэх ёстой учраас УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо 09:00 цагт хуралдана. Иймд чуулганы дэг, дараалалд өөрчлөлт оруулсан. Үүний дараа Хууль зүйн байнгын хороо 10.00 цагаас, 11.00 цагаас Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана. Маргааш 14.00 цагаас чуулганы нэгдсэн хуралдаан эхэлнэ” гэв.

Холбоотой мэдээ