Товчхон
               

Архангай аймгийн ЗДТГ ISO 9001:2015 стандарт нэвтрүүлж байна

               
2022-04-29 0

Архангай аймгийн ЗДТГ нь төрийн үйлчилгээнийхээ чанар хүртээмжийг дээшлүүлэх зорилгоор ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлж байна.

Стандарт нэвтрүүлэхэд зөвлөх үйлчилгээ үзүүлж ажилласан “Менежмент ба ур чадварын хүрээлэн”ТББ дөрөвдүгээр сарын 27-нд аймгийн ЗДТГ-ын хамт олонд зургаан сарын турш хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайлангаа танилцуулж зөвлөх үйлчилгээнийхээ хаалтыг хийжээ.

Аймгийн ЗДТГ нь 2021 оны 9 сарын 29-ний өдөр “Менежмент ба ур чадварын хүрээлэн”ТББ-тай хамтын ажиллагаагаа эхлүүлсэн.

Энэ хугацаанд ЗДТГ-ын хамт олон чанарын менежментийн 10 бүлэг 131 шаардлагад үйл ажиллагаагаа нийцүүлэхээр нийт 36 өдрийн 256 цагийн зөвлөх үйлчилгээг “Менежмент ба ур чадварын хүрээлэн”ТББ-ын багш, зөвлөхөөс авчээ.

Чанарын менежментийн тогтолцоо нэвтрүүлэх үе шатын дагуу зөвлөх үйлчилгээ авсны дараа хянан баталгаажуулалтыг хөндлөнгийн аудитын компаниар хийлгүүлдэг.

ЧМТ-ны баталгаажуулалт хийлгэж гэрчилгээжсэнээр аймгийн ЗДТГ-ын үйл ажиллагаа олон улсын стандартад нийцсэн болохыг илтгэх юм.

Холбоотой мэдээ