Товчхон
               

“Боловсролын салбарын ёс зүйн зөвлөлийн гишүүдийг чадавхижуулах” сургалт болж байна

               
2022-04-29 0

АЗДТГ-аас 2022 оныг “Ёс зүйтэй, мэдлэг чадвартай, Хариуцлагатай –Төрийн алба”-ны жил болгон зарласан билээ. Булган аймгийн Боловсролын салбарын ёс зүйн зөвлөлийн дарга, гишүүдийн мэргэжил арга зүйг дээшлүүлэх, чадавхижуулах зорилгоор АЗДТГ, НБХ, БШУГ-аас “Боловсролын салбарын ёс зүйн зөвлөлийн гишүүдийг чадавхижуулах”сургалтыг зохион байгуулж байна.

Сургалтаар Боловсролын салбарын багш, ажилтны ёс зүйн өнөөгийн байдал, анхаарах асуудал, Булган аймгийн ёс зүйн хорооны үйл ажиллагаа, өргөдөл гомдлын мэдээлэл, анхаарах асуудал, Төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлууд холбогдох хууль тогтоомжид тусгагдсан байдал, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчил үйлдсэн төрийн албан хаагчид хүлээлгэх үүрэг, хариуцлага, охид эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн боловсрол болон архи тамхины хэрэглээ, Боловсролын салбар дахь хүүхэд хамгааллын бодлого, анхаарах асуудал, эерэг харилцаа сэдвүүдээр илтгэлүүд тавигдана

Холбоотой мэдээ