Товчхон
               

Хүүхдийг ивээх сангийн төслийн баг Дундговь аймгийн удирдлага, ТББ-ын төлөөлөлтэй уулзав

               
2022-04-29 0

Хүүхдийг ивээх сангийн хэрэгжүүлж буй “Монгол Улсад ил тод байдал, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” MASAM-II төслийн багийн гишүүд Дундговь аймагт ажиллалаа.

Энэ үеэр аймгийн удирдлагууд, ТББ-ын төлөөлөлтэй уулзаж, MASAM-II төслийн үйл ажиллагааг танилцуулж, тус төслийн хүрээнд Дундговь аймагт хэрэгжиж буй “Говийн хөгжил Наран” ТББ-ын хэрэгжүүлж байгаа дэд төслийн үр дүнгийн тухай мэдээллийг сонсон, цаашид хамтран ажиллах тухай санал солилцлоо.

Уулзалтад аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, ЗДТГ-ын ХОХБТХ-ийн дарга Н.Эрдэнэ-Очир, НБХ-ийн мэргэжилтэн Р.Лхагвадорж, ЭМГ-ын орлогч дарга Ц.Энхсайхан, Сайнцагаан сумын Засаг даргын орлогч И.Эрдэнэцог, Хүүхдийг ивээх сангийн Хүүхдийн эрхийн зсаглал хөтөлбөрийн зохицуулагч Э.Цолмон, MASAM-2 төслийн зохицуулагч Б.Даваажаргал, төслийн ажилтан А.Пүрэвсүрэн болон “Говийн хөгжил наран” ТББ-ын ажилтнууд, Өлзийт мандал өрхийн эмнэлгийн дарга Т.Урангоо нар оролцжээ.

Уг  төслийг  Японы Хүүхдийг ивээх сан Дундговь аймагт Швейцарын хөгжлийн агентлаг, Дэлхийн банк, Нийгмийн эгэх хариуцлагын дэлхийн түншлэл байгууллагуудын санхүүжилтээр 2020-2023 онд хэрэгжүүлж буй төсөл ажээ.

Төсөл нь Монгол Улсын хэмжээнд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх замаар эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад нийгмийн эгэх хариуцлагыг нэмэгдүүлэх бөгөөд эрүүл мэндийн салбарын төсвийг  зохистой, үр ашигтай төлөвлөх, төсөвлөх, зарцуулахад иргэд, ИНБ-ын үр дүнтэй оролцоог дэмжиж, төр болон иргэд харилцан ярилцаж, хамтын шийд гаргах арга замыг олсноор эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, үйлчилгээг сайжруулах чиглэлээр үйл ажиллагаагаа хэрэгжүүлж байгаа юм.

MASAM-II төслийн дэмжлэгтэйгээр “Говийн хөгжил наран” ТББ-аас “Өлзийт мандал өрхийн ЭМТ-ийн нийгмийн эгэх хариуцлага, үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх нь” дэд төслийг “Иргэдийн оролцооны баг”-тай хамтран хэрэгжүүлж байгаа ба уулзалтын үеэр үйл ажиллагаагаа болон эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээнд тулгамдаж буй асуудал, шийдвэрлүүлэх саналаа танилцуулж, оролцогчид хэрхэн хамтран ажиллах талаар саналаа солилцсон байна.

Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат энэ үеэр “иргэдийн эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга замыг иргэдийн оролцоотойгоор тодорхойлж, ийнхүү саналаа танилцуулж байгаад баяртай байна. Шат шатандаа бид нэг ойлголттой байх ёстой. Тиймээс сумынхаа удирдлагуудад ч мөн асуудлаа танилцуулж, нөлөөлөл хийх, энэхүү асуудлаа шийдвэрлүүлэх хүртлээ тогтмол ярьж, хөөцөлдөж, өрхийн ЭМТ-ийн ажилтнууд өөрсдөө илүү их санаачилга гарган, иргэд маань ч гэсэн энэ асуудлаар байр сууриа тогтмол илэрхийлдэг байх шаардлагатай” хэмээн сануулж, цаашид дэмжиж хамтран ажиллана гэдгээ илэрхийллээ.

Холбоотой мэдээ