Товчхон
               

Монголын сагсан бөмбөгийн шигшээ багт 25 тоглогчийг дуудлаа

               
2022-04-29 0

Монголын сагсан бөмбөгийн холбооны Удирдах зөвлөл хуралдаж шигшээ багийн бүрэлдэхүүн болон бусад асуудлаар шийдвэр гаргажээ. Үндэсний шигшээ багт 25 тоглогчийг дуудсан бөгөөд тамирчдыг өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 29-ий баасан гарагт 19:00 цагаас Уран Ган спорт танхимд цуглуулахаар болсон байна.

Үндэсний шигшээ багийн даргаар М.Отгонбаяр ажиллах бол Ерөнхий дасгалжуулагчаар Ч.Ижилболд, туслах дасгалжуулагчаар Ц.Чинзоригт, н.Алтан-Очир нар ажиллана. Монголын шигшээ баг 2025 оны Азийн цомын тэмцээний урьдчилсан шатны тоглолтоо зургаадугаар сарын эхээр хийх учиртай. Шигшээ баг Тайланд, Малайз, Вьетнам, Таитигийн шигшээ багуудтай D хэсэгт багтсан.

Холбоотой мэдээ