Товчхон
               

БНСУ-д маск зүүх журмыг цуцаллаа

               
2022-04-29 0

БНСУ коронавируст халдварын хязгаарлалтыг хөнгөвчлөх хамгийн сүүлийн алхам болох гадаа амны хаалт зүүх журмыг цуцаллаа.
Ерөнхий сайд Ким Бу-Кюм хэлэхдээ, “Вирусийн нөхцөл байдал тогтворжиж байгаа учир засгийн газар ийм шийдвэр гаргасан. Жагсаал, концерт, спортын цэнгэлдэх зэрэг 50 ба түүнээс дээш хүнтэй арга хэмжээнд хүмүүс амны хаалт зүүх шаардлагатай хэвээр байна” гэж хэлсэн байна.

Өмнөд Солонгос Улсад гуравдугаар сарын дунд үеэр халдварын оргил үе тохиож байсан ба өдөрт 620 мянган халдварын тохиолдол илэрч байсан бол өнөөдрийн мэдээллээр 50 мянган халдварын тохиолдол бүртгэгдсэн байна.

Холбоотой мэдээ