Өвөрхангай аймагт төл бойжилт 99.3 хувьтай байна

               
2022-04-29 0
Зургийн эх сурвалж: MPA

 Аймгийн хэмжээнд 1933831 хээлтэгч мал төллөхөөс өнөөдрийн байдлаар 1349150 мал төллөөд байна. Үүнээс төл бойжилт 99.3 хувьтай байгаа ба 1340335 төл бойжиж байгаа юм.  

Төлийн хорогдол 9832 толгой байгаагаас 4168 ишиг, 5237 хурга, 232 тугал, 194 унага, 1 ботго хорогджээ. Мөн он гарсаар аймгийн хэмжээнд нийт малын 0.9 хувь буюу 3600 гаруй толгой мал хорогдоод байна.

2021-2022 оны өвөлжилт, хаваржилт харьцангүй дулаан, байгаль цаг агаарын хувьд таатай байсан нь мал төллөлтөд эерэгээр нөлөөлж байгаа аж. Энэ жил малчид отор нүүдлээр яваагүй, өвс тэжээлийн нөөц хангалттай байгаа учраас хээлтэгч малыг олноор тавин, таван төрөл дээр төллүүлж байна. 

Холбоотой мэдээ