Товчхон
               

О.Цогтгэрэл: Аяга будаанаас ганц ширхэгийг аваад хэмнэж байна гэж хэлж болохгүй

               
2022-04-29 0
Гэрэл зургийг: MPA

УИХ-ын хаврын ээлжит чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар 2022 оны Монгол Улсын төсвийн тодотголын асуудлыг хэлэлцэж байна. Гишүүд асуулт асуун, үг хэлж байна.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл “Төсвийн тодотголыг анхнаасаа төсвийн зардал, алдагдлыг бууруулах иргэд, ААН-үүдэд боломж олгох байх гэж өндөр хүлээлттэй хэлэлцэж эхэлсэн байх. Гэтэл бодит байдал дээр 18.1 их наядын зардалтай төсвийг бууруулна гэж байгаа атал бүхэл бүтэн хууль батлаад 30 тэрбумыг л хэмнэх юм байна. 30 тэрбум төгрөг их мөнгө хэдий ч 18 их наяд төгрөгтэй харьцуулбал 600 хуваасны нэг.

Аяга будаанаас атгаад авбал хэмнэж байна гэж ярина. Аяга будаанаас нэг ширхэгийг авч байгааг хэмнэлт гэж үзэхгүй. Тиймээс төсвийн тодотгол маш хангалтгүй байна. Нүглийн нүдийг гурилаар хуурч байна” гэв.

Холбоотой мэдээ