Л.Оюун-Эрдэнэ: Зарим агентлагийн дэд дарга нар УИХ-ын гишүүд рүү хандаж лобби хийхээ больё

               
2022-04-29 0
Зургийн эх сурвалж: MPA

Төрийн хэмнэлтийн хуулийн төсөлд дэд дарга нарыг цөөлөх заалт оруулсан нь УИХ-ын гишүүдийн дунд багагүй хэлэлцүүлэг өрнүүлэхэд хүргэж байна. Тодруулбал Засгийн газраас өргөн барьсан Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төслийн 5 дугаар зүйлийн “5.1.хуульд тусгайлан заагаагүй бол төрийн тусгай чиг үүрэг хэрэгжүүлдэг засгийн газрын агентлаг, Засгийн газрын ажлын алба, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллага, эмнэлэг, төрийн өмчийн оролцоотой нээлттэй компаниас бусад этгээд тэргүүн дэд, дэд, орлогч даргатай байхыг хориглоно”, “5.2.Нийслэлийн Засаг дарга хоёр, аймаг, дүүрэг, сумын Засаг дарга нэгээс илүү орлогч даргатай байхыг хориглоно” гэжээ.

Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдрийн чуулганы хуралдаанд байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Өөрчлөлт өвдөлт өгнө. Зарим агентлагийн дэд дарга нар, төрийн өмчит компанийн орлогч дарга нар УИХ-ын гишүүд рүү хандаж лобби хийхээ больчих хэрэгтэй. Засгийн газрын харьяа байгууллагууд ёс суртахуун, дэг журамтай байх ёстой. Ерөнхий сайдын хувьд би энэ саналаас ухрахгүй. Хэрэв энэ санал УИХ-д унавал Төсвийн хүрээний мэдэгдлийн хүрээнд дахиж оруулж ирнэ. Автомашины асуудал дээр мөн адил. Тэр машинтай, жолоочтой гэсэн хандлагаа өөрчилмөөр байна. Тийм учраас эцсийн хэлэлцүүлэгт Засгийн газрын гаргасан саналыг гаргаж өгөхийг хүсье” гэлээ.

Холбоотой мэдээ