Товчхон
               

Хэйли Бибер цус харвалттай ижил шинж тэмдэгтэйгээр эмнэлэгт хэвтсэн талаараа ярьжээ

               
2022-04-29 0

Жастин Биберийн эхнэр, 25 настай загвар өмсөгч Хейли Бибер цус харвалттай ижил шинж тэмдэгтэйгээр эмнэлэгт хүргэгдсэн талаараа олон нийтэд мэдээлсэн юм. Тэрбээр биеийн байдал нь муудахад нөлөөлсөн хүчин зүйлийн нэгээр жирэмслэлтээс хамгаалах эмийг дурджээ. Энэ нь нийгэмд үзэл бодлын ялгаатай байдлыг үүсгэж, жирэмснээс хамгаалах эм хэрэглэдэг бүсгүйчүүдийн анхаарлыг татсан юм.

Хэйли Бибер бичлэгтээ цус харвалттай ижил шинж тэмдэгтэйгээр / TIA / эмнэлэгт хэвтсэнээр ямар эмчилгээ хийлгэж, хэрхэн энэ байдлыг даван туулж буй тухайгаа хуваалцжээ. Түүнчлэн

  • Сүүлд ковид-19-ийн халдвараар өвдсөн
  • Парисаас Лос Анжелес хүртэл урт нислэг үйлдсэн,
  • Зүрхэнд нь үүссэн жижиг цоорхой,
  • Жирэмснээс хамгаалах эм хэрэглэдэг байсан зэрэг хүчин зүйл хавсарч, Хейли Биберийн тархи таллаж өвдөж зовиурлах, цус харвалттай ижил шинж тэмдэг үүсэх шалтгаан болсон байж болзошгүй гэдгийг тодотгон хэлсэн байна.

АНУ-ын Нью Йорк хотын “Нортвелл” эрүүл мэндийн төвийн мэдрэлийн эмч, доктор Гаятри Деви “Ковид-19-ын халдвараар өвчлөх нь цус харвах эрсдэлийг нэмэгдүүлдэг. Ялангуяа халдвар авснаас хойших нэг сарын хугацаа хамгийн их эрсдэлтэй байдаг. Харин цаашдаа хэвийн байдалд эргэн шилждэг.

Урт хугацааны нислэг ч түүний биеийн байдлыг муудахад нөлөөлсөн байх. Учир нь огт хөдөлгөөнгүйгээр нэг байрлалд удаан байх нь цусны бүлэгнэл үүсгэж улмаар тархинд ачаалал өгөх эрсдэлтэй.

Жирэмслэлтээс хамгаалах эм цус харвах эрсдлийг нэмэгдүүлдэг үү?

Тархиар нь хатгаж өвдөх шинж тэмдэгтэй хүнд жирэмслэлтээс хамгаалах эмийг хориглох заалттай. Жирэмслэлтээс хамгаалах эм нь цус харвах эрсдэлийг нэмэгдүүлдэг нэг хүчин зүйл мөн гэж хэлж болно.

Хэрвээ та 35-аас дээш настай, толгой нь таллаж өвддөг бол жирэмснээс хамгаалах эмийг хэрэглэж болохгүй.

Хейли Бибер тийн мэдээлэл хийсэн нь жирэмснээс хамгаалах эм хэрэглэдэг олон эмэгтэйд айдас төрүүлсэн байх. Гэхдээ та эмчийн заавар зөвлөмжийн дагуу хэрэглэж байгаа тохиолдолд айдасгүй байж болно хэмээн эмч нар онцолжээ.

Эх сурвалж: Today

Холбоотой мэдээ