Товчхон
               

Д.Батгэрэл UFC-ийн зургаа дахь тулаанаа зургаадугаар сард хийнэ

               
2022-04-29 0

Дэлхийн холимог тулааны хамгийн том холбоо UFC /Ultimate Fighting Championship/-тэй гэрээ байгуулсан Монголын анхны тамирчин “Шуурга” хочит Д.Батгэрэлийн ээлжит тулааны тов гарлаа.

Тэрээр 2022 оны зургаадугаар сарын 22-нд “UFC 275”-ийн үеэр Өмнөд Солонгосын тулаанч Кьюн Хо Кантай тулалдана.

Кьюн Хо Кан нь UFC 275-д Саймон Оливейратай тулалдах байсан ч цуцлагдаж Монголын тулаанчтай учраа таарчээ.

34 настай туршлагатай тулаанч хамгийн сүүлд 2021 оны арваннэгдүгээр сард Бразилын Рани Яахад ялагдсан.

Харин Д.Батгэрэлийн хувьд өнгөрсөн гуравдугаар сард АНУ-ын Крис Гутерезт ялагдаад буй. Хоёр тулаанч хоёул Брэндон Дэвис, Гуидо Каннетти нарыг ялсан удаатай.

Холбоотой мэдээ