
Бельгийн хоёр том боомт болох Зебрюгге, Антверпен боомтууд пүрэв гарагт албан ёсоор нэгдэн Антверпен-Брюгге нэртай боомт болсноор Европын хамгийн том экспортын боомт болсон байна.
Тус боомтоос гаргасан мэдэгдэлд дурдсанаар, Антверпен-Брюгге нэгдсэн боомт нь хоёр боомтын давуу талуудыг нэгтгэж, Европын гол боомтын байр суурийг бэхжүүлэх явдал гэжээ.
Түүнчлэн тус боомт нь ногоон эрчим хүчний төв болж, нүүрстөрөгчийн давхар ислийг нөхөн сэргээх, хадгалах, дахин ашиглах зэрэг төслүүдийг хөгжүүлэх аж.
Боомтууд нэгдсэнээр 74 мянган шууд ажлын байр, 90 мянган шууд бус ажлын байр бий болж, 21 тэрбум еврогийн нэмүү өртөг бий болгох юм.

1 сэтгэгдэлтэй
Nomingiin shagdarsurengiin naiz Nymdavaagiin han er emgui hogiin hulgaich