Товчхон
               

Н.Түвшинбаярт холбогдох гэм буруугийн шүүх хуралдааныг ирэх сарын 12-нд товлов

               
2022-04-29 1

Н.Түвшинбаярт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. Улмаар Н.Түвшинбаярт холбогдох гэм буруугийн шүүх хуралдааныг тавдугаар сарын 12-ны 09.30 цагт талуудаас гаргасан хүсэлтийг харгалзан, хаалттай явуулахаар товлосон байна.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас:

  • Н.Түвшинбаярыг согтуурсан үедээ Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, тархинд нь хавсарсан, олон хүнд гэмтлүүд учруулан хүнийг онц харгис хэрцгийгээр алсан,
  • Бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж байв.

Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйл. Хүнийг алах2.1.онц харгис хэрцгийгээр хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.17.8 дугаар зүйл.Эд хөрөнгө устгах, гэмтээх1.Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

Холбоотой мэдээ