
“Токио-2020” олимпын мөнгөн медальт Саид Моллай иргэншлээ сольж, олон улсад Азербайжаны нэрийн өмнөөс барилдаж магадгүй мэдээлэл цацагдлаа.
Тодруулбал Саид Моллай Азербайжаны жүдо бөхийн холбоонд хандан, тус улсын иргэншлийг авах хүсэлтээ илэрхийлсэн талаар 1news.azсайтаас мэдээллээ.
Үүний дараа Саид Моллай Бакуд уригдаж, эрүүл мэндийн үзлэгт орж, Азербайжаны шигшээ багтай хамтарсан бэлтгэлд оролцжээ. Одоогоор байдлаар Азербайжаны жүдо бөхийн холбооны удирдлага Моллайгийн хүсэлтийг хэлэлцэж байгаа бөгөөд Олон улсын жүдо бөхийн холбоотой зөвшилцөж байгаа бөгөөд энэ асуудалд зохих хариуг нь өгөх юм байна.

0 cэтгэгдэлтэй