Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс болж тендер бүтэлгүйдэх тохиолдол их байна

               
2022-05-02 0
Зургийн эх сурвалж: MPA

Нийслэлийн Засаг Даргын Шуурхай зөвлөгөөн Даваа гараг бүр болдог билээ.

Өнөөдрийн зөвлөгөөнөөр хэлэлцэж буй асуудлын нэг нь тендер юм. Бүтээн байгуулалтыг эрт эхлүүлэх зорилгоор тендерийг оны эхнээс зарласан. Гэвч өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд зарлагдсан тендерүүдээс 193-т нь ямар нэг аж ахуйн нэгж оролцоогүйг нийслэлийн Засаг даргын Хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар мэдээлэв.

Түүнчлэн тэрбээр “82 тендерт шаардлага хангасан компани оролцоогүйн улмаас тендерийн ажлууд гацжээ. Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс болж тендер бүтэлгүйдэх тохиолдол их байна” хэмээлээ.

Холбоотой мэдээ