
Зургийн эх сурвалж: MPA
2022 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс Цахим багц хуулиуд хэрэгжиж эхлэж байна.
-Нийтийн мэдээллийн ил тод бадлын хуулиар 5 чиглэлийн 68 мэдээлэл нээлттэй болж, нээлттэй ашиглах цахим бичиг баримт хүлээн зөвшөөрөгдөж эхэлж байна.
– Иргэн бүр цахим гарын үсэгтэй болсноор биеэр очиж гарын үсэг зурах шаардлагагүйгээс гадна цахим орчинд өөрийгөө таниулж, баталгаажуулах боломж бүрдэж, цахим үйлчилгээ, хэрэглээ нэмэгдэнэ.
– Төрийн албан хаагчид төрд байгаа мэдээллийг иргэнээс нэхэхгүй. Аль нэг өөр төрийн байгууллагаас лавлагаа, тодорхойлолт нэхэх боломжгүй болж байна.
– Төрийн болон тодорхой хувийн хэвшлийн байгууллагууд иргэний мэдээлэлд зөвшөөрөлгүй нэвтэрсэн тохиолдолд И-Монголиа платфромд “Мэдэгдэл” цэсэнд танд мэдэгдэл ирнэ.
Иргэн та ойр байгаа бүртгэлийн байгууллагад очиж цахим гарын үсгээ үнэ төлбөргүй авах боломжтой.

0 cэтгэгдэлтэй