
Гэрэл зургийг: MPA
“Улаанбаатар марафон-2022” гүйлт тавдугаар сарын 28-нд болно. Оролцох иргэдийг тавдугаар сарын 20-нд бүртгэх юм байна.
Уламжлалт марафон уралдааны 5 км, 1.5 км гүйлтийн бүртгэлийг дүүргүүдийн спорт хороо хийх бол 10 км, 21 км, 42 км гүйлтийн бүртгэлийг Монголын хэт холын марафон гүйлтийн хорооноос зохион байгуулна.
Цар тахлын улмаас 2019 оноос хойш гүйлт зохион байгуулагдаагүй. 2019 онд болсон “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтэд 32,000 гаруй гүйгч оролцсоноос 400 тамирчин гадаадын 30 орноос оролцож байсан юм.

0 cэтгэгдэлтэй