Илон Маск “Тесла”-гийн хувьцаагаа заржээ

               
2022-05-02 0

Дэлхийн хамгийн баян хүн болох Илон Маск АНУ-ын Үнэт цаас, биржийн хороонд /SEC/ 3.99 тэрбум ам.долларын үнийн дүн бүхий “Тесла” компанийн 4.4 сая ширхэг хувьцааг худалдахаар мэдүүлсэн байна.

Тэрбээр мягмар болон лхагва гарагт “Тесла”-гийн хувьцааг худалдах зорилгоор хэд хэдэн арилжаа хийжээ. “Тесла” болон “Space X” компаниудын гүйцэтгэх захирал Илон Маск нь “Twitter” компанийг худалдан авахын тулд бэлэн мөнгө босгох зорилгоор ийнхүү зарим хувьцаануудаа зарсан байж магадгүй байна.

Мягмар гарагт Илон Маскын хувьцааны ихэнх борлуулалт хийгдсэн бөгөөд энэ өдөр “Тесла”-гийн хувьцаа 12 хувиар унажээ. Пүрэв гарагт Илон Маск твиттер хуудсандаа, “өнөөдрөөс хойш дахин Теслагийн хувьцааг зарах төлөвлөгөө байхгүй” гэдгээ мэдэгдсэн байна.

Тэрбээр энэ сарын эхээр “Twitter”-ийг худалдан авахаа зарласнаас хойш “Тесла”-гийн хувьцаа сүүлийн сарын хугацаанд 20 гаруй хувиар унажээ.

Холбоотой мэдээ