
БНАСАУ удахгүй болох Бээжингийн Олимпын наадмыг бүх талаар дэмжиж байгаа ч оролцож чадахгүй болсноо БНХАУ-ын талд мэдэгдсэн талаар БНАСАУ-ын төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл баасан гарагт мэдээлжээ. Мөн АНУ-ыг өвлийн наадмыг дипломат аргаар эсэргүүцэж байгааг нь шүүмжилсэн байна.
“БНАСАУ-ын Олимпын хороо, Биеийн тамир, спортын яам энэ талаараа Хятадын Олимпын хороо тэргүүтэй байгууллагуудад лхагва гарагт захидлаар дамжуулан мэдэгдсэн” гэж Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг мэдээлжээ.
“Бид дайсагнагч хүчнүүдийн шийдвэр хийгээд дэлхий дахиныг хамарсан цар тахлын улмаас Олимпын наадамд оролцох боломжгүй болсон ч гайхамшигтай сайхан Олимпын наадам зохион байгуулахын төлөөх Хятадын нөхдийнхөө хүчин чармайлтыг бүх талаар дэмжих болно” гэж “KCNA” агентлаг захидлыг эш татан уламжилсан байна.
БНСУ нь олон улсын спортын тэмцээнүүдээр дамжуулан БНАСАУ-тай харилцаа холбоогоо сэргээж, Солонгос хоорондын харилцааг сайжруулна гэж найдаж байсан юм. Гэвч ийм боломж улам бүр багасаж байгааг БНСУ-ын Гадаад хэргийн сайд Чон Ый Ён өнгөрсөн сард мэдэгджээ.

0 cэтгэгдэлтэй