Товчхон
               

Т.Доржханд: Пүрэв гарагт “Өөрсдөө өөрчил-Үгүй бол тар” тайван жагсаалыг төв талбайд зохион байгуулна

               
2022-05-02 0

УИХ-ын гишүүн Т.Доржханд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Залуусын жагсаалтаас хүлээж байсан хүлээлт талаар өнгөрлөө. Үүнийг бид бүгд харлаа. УИХ-ын гишүүний хувьд урам хугарлаа. Бид хэмнэж чадахгүй юм байна. Бид өнгөрсөн 30 жилийн алдааг давтсаар л байна.

Мөн УИХ Хөгжлийн банкны хулгайтай холбоотой асуудлыг нууцаар хэлэлцлээ. Хамгаалж авч үлдлээ. Ийм УИХ-д хэн итгэх юм бэ. УИХ-ын үйл ажиллагаанд миний бие гишүүний хувиар оролцох боломжгүй байна. УИХ-ын нэр хүндийг өргөе гэж хоёр жил ажиллаа. Өөрчлөлт гарахгүй байна. Тийм учраас энэ удаад УИХ-ын танхим дотор бус гадаа төв талбай дээрээ иргэдээ уриалаад хамтдаа өөрчилье, тэмцье гэж уриалж байна.

Энэ долоо хоногийн пүрэв гарагийн 12.00 цагт “Өөрсдөө өөрчил-Үгүй бол тар” гэдэг тайван жагсаалыг зохион байгуулах гэж байна. Би хувь хүнийхээ зүгээс энэ жагсаалыг зохион байгуулна.

Жагсаалаар сонгуулийн тогтолцоогоо өөрчлөхийг шаардаж байна. Хоёрдугаарт, гадаад оронд дайн болж байна. Энэ дайн хэзээ дуусахыг мэдэхгүй. Гэтэл Монгол Улсын аюулгүй байдал хангагдаж чадаж байна уу. Улаанбаатараас бусад эдийн засгийн хотуудыг байгуулах хэрэгтэй байна. Эрдэнэт, Дархан, Хөтөлийг оролцуулан бид аж үйлдвэрийн кластер хийх бүрэн боломжтой. Замын-Үүд дээр худалдааны хот хийе. Хархорин дээр тээвэр ложистикийн төвөө хийсэн хот байгуулъя. Налайх, Багануурын чиглэлд их дээд сургуулиудаа гаргая. Энэ мэтээр шийдлүүдээ зоригтоо гаргаад явъя. Үүний тулд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хэрэгтэй” гэв.

Холбоотой мэдээ