Товчхон
               

Нөөцийн мах худалдаж буй цэгийн тоог 556 болгон нэмэгдүүлжээ

               
2022-05-02 0

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дөрөвдүгээр сарын 30-нд Хан-Уул дүүргийн 6, 7-р хорооны нутаг дэвсгэр буюу Яармагийн “ГЭСАК”, “Сутай” хүнсний дэлгүүр, “52 зах”-аар орж хуулийн хэрэгжилт болон нөөцийн махны борлуулалтын явцтай танилцав. Иргэд энэ жил худалдаанд гаргаж буй нөөцийн махны чанар сайн, тарган байгаа талаар хэлсэн байна.

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайханы танилцуулснаар, өнгөрсөн намар нөөцийн махны 70 хувьд хонь, 30 хувьд үхэр, багахан хувьд ямааны мах бэлтгэжээ. Үнийн хувьд үхрийн мах кг нь 8900 төгрөг, хонины мах кг нь 7950 төгрөг, гулуузаараа кг нь 7750 төгрөг, ямааны мах кг нь 7100 төгрөгийн үнээр хэрэглэгчдэд хүрч байгаа аж.

Нийслэлийн хэмжээнд 460 цэгээр нөөцийн мах борлуулж байсныг 556 болгон нэмэгдүүлжээ.

Ерөнхий сайд нөөцийн махны чанар, хүртээмжийг сайжруулах тал дээр салбар яам болон нийслэлийн удирдлагууд сайн ажиллаж байгааг хэлээд, цаашид цэгийн тоо, хүртээмжийг иргэдэд илүү ойртуулах тал дээр үргэлжлүүлэн анхаарч ажиллах хэрэгтэйг онцлов.

Холбоотой мэдээ