
Энэ сарын сүүлээр зохион байгуулахаар зэхэж байсан “Гремми” хөгжмийн наадмын шагнал гардуулах ёслолыг цар тахлын улмаас хоёр дахь жилдээ хойшлуулав.
“Хот, муж улсын эрх баригчид, эрүүл мэнд, аюулгүй байдлын асуудал хариуцсан мэргэжилтнүүд, уран бүтээлчид, түншүүдтэйгээ нухацтай хэлэлцэж, дүн шинжилгээ хийсний дүнд “Гремми” наадмын 64 дэх удаагийн шагнал гардуулах ёслолыг хойшлууллаа” гэж “Recording Academy” академи, “CBS” телевизийн хамтарсан мэдэгдэлд онцлон тэмдэглэжээ.
“Омикрон” хувилбарын халдварын тархалттай холбоотой тодорхойгүй нөхцөл байдлыг харгалзан үзсэний дүнд наадмыг зохион байгуулах нь өндөр эрсдэлтэй гэсэн дүгнэлтэд хүрлээ. Ёслолын дараагийн товыг тун удахгүй танилцуулах болно” хэмээн мэдэгдэлд дурдсан байна.

0 cэтгэгдэлтэй