Товчхон
               

Халдварын улмаас Хятад болон Хойд Солонгос хоорондох ачааны галт тэргээ зогсоожээ

               
2022-05-02 0

Хятадын хилийн ойролцоох Дандонг хотод шинэ төрлийн коронавирусийн халдвар дэгдсэнтэй холбогдуулан Хятад улс Хойд Солонгостой хийх ачааны галт тэрэгний үйл ажиллагааг түр зогсоолоо гэж Гадаад харилцааны яам баасан гарагт мэдэгджээ.

Хойд Солонгосын Синуйжи хотын эсрэг талд орших Дандонг хотын орон сууцны хороололд гоц халдварт омикроны хувилбар тархаж байгаатай холбогдуулан хөл хорио тогтоосон байна.

БНАСАУ 2019 оны сүүлээр Хятадын төв хэсгийн Ухань хотод анх илэрсэн вирус тус улсад нэвтэрч магадгүй гэсэн болгоомжлолын дагуу 2020 оны эхэн үеэс Хятадтай хийх хуурай замын хөдөлгөөнийг зогсоосон байна.

БНХАУ-тай хийсэн худалдаа огцом буурсан нь Хойд Солонгосын эдийн засагт хүнд цохилт болж, иргэдийг хүнс, өдөр тутмын хэрэгцээний бараа бүтээгдэхүүнээр хангахад хүндрэл учруулсан тул хоёр улсын хооронд ачааны галт тэрэгний үйл ажиллагаа энэ оны нэгдүгээр сард сэргэсэн юм.

Хоёр талын худалдаа тахал эхлэхээс өмнөх 2019 онтой харьцуулахад 90 орчим хувиар буурчээ. Хятад улс бол Хойд Солонгосын эдийн засгийн хувьд хамгийн ойрын нөлөө бүхий холбоотон бөгөөд худалдааны бүтээгдэхүүний 90 гаруй хувийг бүрдүүлдэг гэнэ.

Эх сурвалж: Kyodo news

Холбоотой мэдээ