Халдварын 36 тохиолдол шинээр батлагджээ

               
2022-05-02 0

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварын 36 тохиолдол шинээр батлагджээ.

Шинээр илэрсэн тохиолдлуудын 24 нь Улаанбаатар хотод, 12 орон нутагт бүртгэгдсэн байна. Одоогоор уг өвчний улмаас эмнэлэгт 263 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол 490 хүн гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байна. Эмнэлэгт байгаа иргэдийн 10 нь нэн хүнд, 53 нь хүнд, 182 нь хүндэвтэр, 18 нь хөнгөн оноштой байгаа талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Түүнчлэн, 2022 оны тавдугаар сарын 1-нээс эхлэн КОВИД-19 өвчний нөхцөл байдлын хоногийн тоон мэдээллийг Эрүүл мэндийн яамны албан хаяг болон сайтаар мэдээлэхгүй болж байгаа аж. Уг статистик мэдээллийг 1313.mn сайтад олон улсын жишгийн дагуу байршуулахаар болсон талаар Эрүүл мэндийн сайд зөвлөх О.Батбаяр хэллээ.

Холбоотой мэдээ