Товчхон
               

Цэрэг татлага зохион байгуулах зургаан байршил

               
2022-05-02 0
Зургийн эх сурвалж: MPA

Нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албаны татлагыг тавдугаар сарын 6-8-ны өдрүүдэд зохион байгуулах талаар мэдээлсэн. Энэ оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагыг дараах сургуулиудад зохион байгуулахаар болжээ. Үүнд: 

  • Баянгол дүүргийн 96 дугаар сургууль
  • Баянзүрх дүүргийн 14 дүгээр сургууль
  • Сүхбаатар дүүргийн 31 дүгээр сургууль
  • Сонгинохайрхан дүүргийн 83 дугаар сургууль
  • Хан-Уул дүүргийн 34 дүгээр сургууль
  • Чингэлтэй дүүргийн 5 дугаар сургуульд тус тус цэрэг татлага явагдана. 

КОВИД-19 цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан дүүрэг бүрийн Цэргийн штаб бэлтгэлээ хангаж, Улсын Онцгой комиссын зөвлөмж, зааврын дагуу цэрэг татлагын байранд ариутгал, халдваргүйжүүлэлт хийн ажиллаж байна. Цэргийн албанд татагдагч нь иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, их, дээд сургууль төгссөн диплом зэрэг бичиг баримтыг авчирч, тогтоосон хугацаанд цэрэг татлагын байранд ирэх үүрэгтэй хэмээн мэдээллээ.

“Нийслэлийн цэрэг татлагыг төвийн зургаан дүүрэгт зохион байгуулна”

зураг

НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт “Энэ жил цэрэг татлагыг нийслэлийн зургаан дүүрэгт явуулж, алслагдсан гурван дүүргийг ирэх намрын цэрэг татлагад хамруулна. Мөн иргэдийг зөвхөн хилийн цэрэг болон дотоодын цэргийн анги, салбаруудын хугацаат цэргийн албанд татна” хэмээн хэлсэн юм.

“Цэргийн алба хааснаар төрийн албанд ажиллах, төрийн үйлчилгээг авах зэрэг олон гарц нээгддэг”

зураг

НЗДТГ-ын Цэргийн штабын Батлан хамгаалах хууль тогтоомж, хяналт шинжилгээ хариуцсан ахлах офицер М.Мөнгөнтулга “Залуучуудын хувьд цэргийн алба хаах сонирхол их болсон. Цэргийн алба хааснаар төрийн албанд ажиллах, төрийн үйлчилгээг авах зэрэг олон гарц нээгддэг. Зэвсэгт хүчинд алба хааж буй залуус эх орныхоо бүтээн байгуулалтад оролцож, өөрийн гэсэн мөнгөн хуримтлал бий болгож, бие бялдрын хувьд ч мөн өв тэгш болж хүмүүждэг. Энэ мэт олон шалтгаанаар залуусын цэрэг татлагад оролцох идэвх нэмэгдэж байгаа” гэв.

Эх сурвалж: Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар

Холбоотой мэдээ