
Зургаан хоногийн өмнө Хоккайдо арлаас сураггүй алга болсон жуулчны завь өнгөрсөн баасан гарагт усан доороос живсэн байдалтайгаар олдсон байна.
Японы эргийн хамгаалалтын албаны мэдээлснээр онгоцонд явсан 26 хүний 12 нь сураггүй хэвээр байгаа юм. Эргийн хамгаалалтынхан сураггүй болсон хүмүүсийн зарим нь завинд дарагдсан гэж үзэн хайлт хийж байгаа гэнэ.
Ширетоко хойгийн ойролцоо усан доорх камерын тусламжтайгаар эрэл хайгуул хийсний үр дүнд 19 тонн жинтэй “Казу I” хөлгийг олжээ. Дөрөвдүгээр сарын 23-нд завьтай холбоо тасарснаас хойш одоогийн байдлаар 14 хүний цогцсыг олоод байна.
Мөн баасан гаригт эргийн хамгаалалтын албаны хүн хэлэхдээ, Оросын хилийн аюулгүй байдлын агентлаг Хоккайдо арлын баруун хэсэгт орших Кунашири арлын баруун талд аврах хантаазтай усанд сэлж яваа хүнийг олж харсан тухай мэдэгджээ. Оросын эрх баригчид цаг агаарын шуургатай байсан тул аврах ажиллагаа явуулах боломжгүйбайсан хэмээн мэдэгдсэн байна.

Кунашири бол Японы хойд гол арлын Хоккайдо орчмын маргаантай хэд хэдэн арлуудын нэг бөгөөд Токио үүнийг Умард нутаг, Москва Өмнөд Курилын арлууд гэж нэрлэдэг аж. Түүнчлэн Ширетоко хойг нь 2005 онд Дэлхийн байгалийн өвд бүртгэгдэж байжээ.
Эх сурвалж: Kyodo news

0 cэтгэгдэлтэй