
Украины нийслэл дэх байдал тогтворжиж байгаа энэ үед Өмнөд Солонгос ЭСЯ-аа ойрын хугацаанд Киевт дахин нээнэ гэж тус улсын Гадаад хэргийн яам баасан гарагт мэдэгджээ.
Хоёрдугаар сарын дундуур Өмнөд Солонгосын элчин сайдын яамны ажилтнуудыг Киевээс нүүлгэн шилжүүлж, Украины Львов, Черновцы хот, Румынд түр оффис ажиллуулж байжээ. Гуравдугаар сарын 18-нд Львов дахь төлөөлөгчийн газар хаагдсан байна.
Нөхцөл байдал тогтворжиж байгаа тул ЭСЯ-ны ажилтнууд Украины засгийн газартай илүү тогтвортой хамтран ажиллаж, Өмнөд Солонгосын иргэдийг хамгаалахын тулд Киевт дахин нээнэ гэж тус яам мэдэгдэв. Төлөөлөгчийн газрын дарга ажилчдын аюулгүй байдлыг нэн тэргүүнд анхаарч, буцах хугацааг тодорхойлох болно гэдгийг нэмж хэлжээ.
Үүний зэрэгцээ Сөүл Хойд Атлантын эвслийн байгууллагын итгэлцлийн сангаар дамжуулан дайнд нэрвэгдсэн улсад 50 сая ам. долларын нэмэлт хандив өгөхөөр төлөвлөж байгаа бөгөөд одоогоор холбогдох зөвлөлгөөнүүдийг хийж байгаа аж. Уг сангаас шатахуун, эмнэлгийн хэрэгсэл, хамгаалалтын хэрэгсэл, цэргийн хангамжийг хангахад зарцуулах юм.
Эх сурвалж: Yonhap news

0 cэтгэгдэлтэй