
Гэрэл зургийг: MPA
Энэ сарын 2-ны өдрийн 16.00 цагийн байдлаар улсын хэмжээнд тоон гарын үсгийн гэрчилгээ авах хүсэлт гаргасан нийт 2336 иргэнд улсын бүртгэлийн байгууллагаас тоон гарын үсгийн гэрчилгээ олгосон байна.
Цахим гарын үсгийн тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, улсын бүртгэлийн байгууллага Монгол Улсын 16 насанд хүрсэн иргэдэд тоон гарын үсгийн гэрчилгээ олгох ажлыг өчигдрөөс /2022.05.02/ эхлүүлсэн.
Тоон гарын үсгийн гэрчилгээг 5 жилийн хугацаагаар олгож, иргэний үнэмлэхийн санах ойд үнэ төлбөргүй байршуулна.

0 cэтгэгдэлтэй