Дани улс Киев дэх Элчин сайдын яамаа нээлээ

               
2022-05-03 0

Данийн Гадаад хэргийн яам даваа гарагт Украины нийслэл Киев хот дахь ЭСЯ-аа дахин нээж буйгаа мэдэгдлээ.

Тус улсын Гадаад хэргийн сайд Жеппе Кофод хэлэхдээ, “Бид өнөөдөр Данийн ЭСЯ-ыг дахин нээж байгаа нь Дани улс Украины ард түмнийг дэмжиж байгаагийн маш тод илрэл болж байна” гэв.

Өнгөрсөн 2 дугаар сарын 24-ний өдөр ОХУ Украин руу довтолсны дараа Дани улс Киев дэх ЭСЯ-аа түр хаасан юм. Түүнчлэн АНУ, Франц, Их Британи зэрэг хэд хэдэн улсууд ЭСЯ-аа Украины бусад хотуудаас Киевт буцаан шилжүүлэх болсноо зарласан билээ.

Холбоотой мэдээ