Америкийн инженерүүд утасгүй цахилгаан дамжуулах систем туршжээ

               
2022-05-03 0

Америкийн инженерүүд богино долгионы цацрагийн тусламжтайгаар цахилгаан дамжуулах систем туршжээ. Тэд нэг километрийн зайд 1.6 киловатт эрчим хүч дамжуулж чадсан байна.

Утасгүй цахилгаан дамжуулах технологийг АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний шинжлэх ухааны лабораторид хөгжүүлжээ. Энэхүү систем нь хүн, амьтанд аюулгүй гэж хүлээн зөвшөөрөгдсөн хүчин чадлын диапазонд ажилладаг гэдгийг инженерүүд онцолсон байна. Ирээдүйд уг технологийг сансраас дэлхий рүү эрчим хүч дамжуулахад ашиглах боломжтой гэж лабораторийн хэвлэлийн алба мэдээлжээ.

1970-аад онд Америкийн инженерүүд сансраас эрчим хүчийг утасгүй дамжуулахад шаардлагатай технологи дээр идэвхтэй ажиллаж байв. Ингэснээр тойрог замд нарны станц барих боломж бүрдэж, эрчим хүчийг үр ашигтай үйлдвэрлэж, дэлхий рүү дамжуулах боломжтой болно гэж үзэж байжээ. 1975 онд NASA 30 гаруй киловатт эрчим хүчийг 1.5 гаруй км зайд утасгүй дамжуулж чадсан нь өнөөг хүртэлх энэ аргын хамгийн амжилттай туршилт болсон байна.

Холбоотой мэдээ