Товчхон
               

Селтикс Баксыг хожиж цувралын харьцаа 1:1 болон тэнцлээ

               
2022-05-04 0

NBA-ийн 2021-2022 оны улирлын плэй-оффын тоглолтууд үргэлжилж байна. Бостон Селтикс Милуаки Бакс багуудын хоёрдугаар шатны хоёр дахь тоглолт болж 109:86 харьцаагаар Бостон хожив.

Өнөөдрийн тоглолтод Селтиксээс Жэйлэн Броун 30 оноогоор багаа оноо авалтаар тэргүүлсэн бол Жэйсэн Тэйтум 29, Грант Виллиамс 21 оноог тус тус авчээ.

Харин Баксаас Яннис 29 оноо авсан бол Жрү Холидэй 19 оноо авсан байна.

Ингэснээр Бостон-Милуакигийн цуврал 1:1 харьцаатайгаар үргэлжилж байна.

Холбоотой мэдээ