Реппэр Roockie “Хөөрхөн охин” дуугаа цацлаа

               
2022-05-04 0

“Guys” хамтлагийн “Манан”, “Хайрын бүжиг”, “Сургууль минь баяртай” гэх дуунуудыг мэдэхгүй хүн ховор. Монголын хамгийн анхны хөвгүүдийн хамтлаг болж, дуу хөгжим, хэмнэлээрээ хоёр 10-ныг уяраасан “Guys” хамтлагийн 25 жилийн ой энд онд тохиож байна.

Ойн хүрээнд “Guys хамтлагийн 25 жилийн ойд зориулав төсөл” явагдаж байгаа бөгөөд “Gangbay” хамтлаг “МАНАН”, Motive болон Эрдэнэ нар “ДУРСАМЖ”, Dondior болон Өрлөг нар “ЧАМДАА ЗОРИУЛЬЯ” Зоригт болон Хишигдалай нар “ЦАС” дууг нь өөр өөрсдийнхөөрөө орчин цагийн өнгө аястайгаар хувирган дуулсан билээ.

Харин уг төслийн дараагийн уран бүтээлийг дуучин, реппэр Roockie дуулжээ. Тэрбээр “ХӨӨРХӨН ОХИН” дууг өөрийн урсгал чиглэл, хэмнэл, хэв маягт нийцүүлэн, шинэ цагийн хүүхэд залуустаа болон Guys хамтлаг болон Guys-ын үзэгч сонсогч нарт зориулан шинэчилэн бүтээлээ. Огт клипгүй байсан “ХӨӨРХӨН ОХИН” дуу шинэхэн клиптэйгээр үзэгч сонсогч та бүхний нүдийг баясгаж сонорыг мялааж байна.

Холбоотой мэдээ