Товчхон
               

Төсвийн тодотголын 10.9 тэрбум төгрөгийн дийлэнхийг хөрөнгө оруулалтын ажилд зарцуулна

               
2022-05-04 0

Орхон аймгийн ИТХ-ын ээлжит 9 дүгээр хуралдаанаар 2022 оны тодотгосон төсвийг хэлэлцлээ.

2021 оны төсвийн гүйцэтгэлээр аймгийн төсвийн орлого 10.9 тэрбум төгрөгөөр давж биелсэн бөгөөд үүнд хүн амын болон  үл хөдлөх хөрөнгийн орлогын албан татварын бүрдүүлэлт нөлөөлсөн байна. Тодруулбал, өнгөрсөн онд хүн амын орлогын албан татварт 3.2 тэрбум, үл хөдлөх хөрөнгийн орлогын  албан татварт 3.5 тэрбум төгрөг төвлөрсөн байна.

Төсвийн тодотголоор Уртын гол багт барих 260 айлын орон сууцны хороолол, Баян-Өндөр, Жаргалант сумын E-Mongolia төвийн засвар,  17 дугаар сургуулийн засварт 339 сая төгрөг гээд нэн шаардлагатай ажлуудад хөрөнгө оруулалт хийхээр боллоо.

Мөн “Цахим Эрдэнэт1” хөтөлбөрийн хүрээнд “Смарт Эрдэнэт” апликейшн хийж төрийн мэдээлэл, үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй,  шуурхай хүргэхэд чиглэж байгаа юм. 

Холбоотой мэдээ