Говь-Алтай аймагт төл бойжилт 99,7 хувьтай байна

               
2022-05-04 0
Зургийн эх сурвалж: MPA

Говь-Алтай аймагт 2022 оны жилийн эхэнд 2.990.000 малын 48 хувь буюу 1.428.000 эх мал тоологдсон. Нийт эх малын 93 хувь буюу 1.339.000 эх мал төллөхөөс дөрөвдүгээр сарын 22-ны байдлаар 78.5 хувь буюу 1.052.100 эх мал төллөөд байна.

Нийт төллөвөл зохих 40.6 мянган гүүнээс 21.7 хувь нь буюу 8.8 мянга, 8.2 мянган ингэнээс 70.7 хувь нь буюу 5.8 мянга, 28.7 мянган үнээнээс 35 хувь нь буюу 9.9 мянга, 405.6 мянган эм хониноос 87 хувь нь буюу 351.7 мянга, 855.7 мянган эм ямаанаас 79 хувь нь буюу 675.8 мянган эх мал тус тус төллөөд байгаа аж. Төл бойжилт тус аймагт 99.7 хувьтай байна.

Тус аймгийн хэмжээнд зүй бусаар хорогдсон мал 1735 толгой буюу нийт малын 0.06 хувь байгаа тухай холбогдох албанаас мэдээлэв.

Холбоотой мэдээ