Товчхон
               

Нийгмийн ухааны улсын олимпиад Орхон аймагт зохион байгуулагдаж байна

               
2022-05-04 0

Орон нутагт анх удаа зохион байгуулж буй нийгмийн ухааны улсын 24 дүгээр  олимпиад хоёр дахь өдрөө үргэлжилж байна.  Уг олимпиад нь бүрэн дунд боловсролын нийгмийн ухааны хичээлийн ач холбогдлыг сурталчлах, сонирхон судлах сурагчдын тоог нэмэгдүүлэх, тэдний бүтээлч сэтгэлгээ, бодит чадварыг хөгжүүлж, мэргэжлийн чиг баримжаа олгох, багш нарын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд чиглсэн юм.

Олимпиадад 21 аймаг 9 дүүргийн 31 багш 31 сурагч оролцож байна.  Олимпиадын сорилыг нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухааны  гэсэн 6 үндсэн бүлгээс бүрдсэн тест болон, эссэ бичих хэлбэрээр 2 үе шаттайгаар зохион байгуулж байна.

Нийгмийн ухааны хичээл нь ерөнхий боловсролын 7-12-р ангид ордог бөгөөд улсын олимпиадад зөвхөн 12-р ангийн сурагчид оролцох боломжтой байдаг юм. 

Холбоотой мэдээ