Товчхон
               

Өвөрхангай аймагт 80 гаруй хүн тоон гарын үсэг аваад байна

               
2022-05-04 0

Цахим гарын үсгийн тухай хууль 2022 оны 5 дугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэллээ. Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс одоогоор 83 хүнд тоон гарын үсэг олгоод байна.

“Иргэд Улсын бүртгэлийн хэлтсийн аль ч нэгжид харьяалал харгалзахгүйгээр хандан тоон гарын үсэг авах хүсэлт өгөх боломжтой. Гэхдээ манай аймгийн хэмжээнд 19 сумын улсын бүртгэгчид 5 дугаар сарын 15-наас тоон гарын үсэг олгож эхэлнэ” хэмээн аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Д.Цэдмаа хэлэв.

Цахим гарын үсгийн тухай хууль хэрэгжиж эхлэх гэж байгаатай холбогдуулан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Арвайхээр сумын ерөнхий боловсролын сургуулиудын дунд “Бүртгэлийн элч” аяныг өрнүүлж, 16 нас хүрч байгаа 320 хүүхдийн иргэний бүртгэлийг хянан үзэж, хаягийн болон ургийн овгийн зөрчилтэй бүртгэлийн зөрчлийг арилгасан байна.

Тоон гарын үсгийг 16-аас дээш насны иргэдэд 5 жилийн хугацаатай, үнэ төлбөргүй олгоно. Тоон гарын үсэгтэй болсноор

Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд цааснаас татгалзаж иргэн, хуулийн этгээдтэй харилцахдаа тоон гарын үсэг, цахим тамгаар харилцах;

16 насанд хүрсэн иргэн бүр тоон гарын үсэгтэй болж иргэний үнэмлэхийн санах ойд байршуулах;

Бүх төрлийн төрийн үйлчилгээг цахимаар, эсхүл аль нэг платформоор авахдаа тоон гарын үсгээ ашиглах;

Хувь хүмүүс болон албан байгууллагууд цаг хугацаа, орон зай үл хамааран албан харилцаагаа явуулах ба олон төрлийн зардлыг хэмнэх зэрэг олон боломжийг бий болгож байна.

Холбоотой мэдээ