
Зургийн эх сурвалж:MPA
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар төмөр замын бүтээн байгуулалтын талаар холбогдох албаныхны мэдээллийг сонссон байна.
Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замын бүтээн байгуулалт өнөөдрийн байдлаар 88.4 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд энэ оны 10 дугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж буйг ЗТХЯ-наас танилцуулжээ.
Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам 76.4 хувийн гүйцэтгэлтэй байгаа. Тус зам энэ оны долоодугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна.
Харин Гашуунсухайт-Ганц мод төмөр замын бүтээн байгуулалтын талаар холбогдох албаныхан БНХАУ-ын Хөгжил, шинэчлэлийн хороотой хэлэлцээ хийж буйг Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа Засгийн газрын өнөөдрийн хуралдааны шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв. Уг хэлэлцээгээр боомтын төмөр замын шилжүүлэн ачих байгууламж, хөрөнгө оруулалт, нүүрсний худалдааг цогцоор нь шийдвэрлэх талаар хэлэлцэж буй аж.

0 cэтгэгдэлтэй