Товчхон
               

Төрийн үйлчилгээг цогцоор нь цахимжуулахаар ажиллаж байна

               
2022-05-04 0

“И-Монгол” академи УТҮГ-ын нэвтрүүлэлт хөгжүүлэлт хариуцсан мэргэжилтэн Г.Буднямаар ахлуулсан  ажлын  хэсэг “Дижитал Баянхонгор” арга хэмжээний хүрээнд өнөөдөр /2022.05.04/ Баянхонгор аймагт ажиллаж байна. 

Баянхонгор аймгийн ИТХ, Засаг дарга, ЗДТГ-аас ард иргэдэд аливаа үйлчилгээг шуурхай, хялбар аргаар тэгш хүртээмжтэй хүргэх бодлогын хүрээндээ төрийн үйлчилгээг цогцоор нь  цахимжуулахаар “Дижитал Баянхонгор” арга хэмжээг хэрэгжүүлж буй. Төлөвлөгөөний  дагуу  арга хэмжээг өнгөрсөн сарын 27-ны өдрөөс эхлүүлсэн. Энэ үеэр  төрийн байгууллага, албан хаагч, IT инженерүүд, иргэд олон нийт, хүүхэд багачуудын дунд мэдээллийн технологийн чиглэлээр “Эмпасофт” ХХК, “ICT” группийн мэргэжилтнүүд чиглэл тус бүрээр цогц сургалтыг явуулсан юм. 

Тэгвэл энэ удаад ажлын хэсгийнхэн 100 хүртэлх олон шатлалт төрийн үйлчилгээг цахим системд нэвтрүүлж ажиллах бөгөөд  цаашид  үйл ажиллагааг аймаг сумдад хариуцан явуулах мэргэжилтнүүдийг чадавхижуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгч  ажиллана. 

Уулзалтын үеэр аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан, Бид  иргэддээ тэгш хүртээмжтэй ажил үйлчилгээ, хүүхэд залуусын сонирхол хэрэгцээг нь хангасан технологи бүхий орчныг аймагтаа бүрдүүлэхээр “Дижитал Баянхонгор” арга хэмжээ зохион байгуулж байгаа гэдгээ хэлээд, “И-Монгол” академийн ажлын хэсэгтэй орон нутгийн холбогдох газар, хариуцсан удирдлага мэргэжилтнүүдийг нягт уялдаж ажиллахыг хүслээ. 

Тус  ажлын хэсэг цахим нэвтрүүлэлт судалгааны ажлаа эхлүүлсний зэрэгцээ энэ сарын 5, 6-нд иргэдэд  мэдээллийн технологийн ур чадвар олгох сургалтыг 10:00-15:00 цагийн хооронд ХДТ-т зохион байгуулах юм байна.

Холбоотой мэдээ