Цэргийн насны залуусын дунд зүрх судасны өвчлөл их байна

               
2022-05-04 0

Өвөрхангай аймгийн Цэргийн штабаас 2022 оны I ээлжийн цэрэг татлагыг 9 суманд амжилттай зохион байгууллаа. Цэрэг татлагын үеэр Эрүүл мэндийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар, Насан туршийн боловсролын төв хамтран цэргийн насны 1200 гаруй залууст сургалт зохион байгуулж, эрүүл амьдралын хэвшил, зөв үзэл баримтлалын талаар мэдлэг олгосон юм.

Цэргийн насны залуусын дунд зүрх судасны болон шүдний өвчлөл их байгаад анхаарал хандуулахыг Цэргийн штабын дарга М.Дэлгэрсайхан холбогдох байгууллагуудад хандан хэллээ.

Мөн Цэргийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлд заасны дагуу иргэдийг цэргийн дүйцүүлэх албанд авч, цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаалгах ажлыг зохион байгуулах талаар аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулав. 19 сумаас 2022-2024 онд цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах хүсэлтээ гаргасан 50 иргэн байна.

Холбоотой мэдээ