Товчхон
               

Зөвшөөрөлгүй барьсан 25 гараашийг буулгаж, газрыг чөлөөллөө

               
2022-05-04 0

Нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүй барьсан, хотын өнгө үзэмжид сөрөг нөлөө үзүүлж буй гараашнуудыг буулгах ажил үргэлжилж байна. Тухайлбал Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 113-р байрны урд талын 25 гараашийг өнөөдөр буулгаж, газрыг чөлөөллөө. Тухайн байршилд хийгдэх тохижилт, бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор иргэдээс санал авах ажлыг мөн зохион байгуулна.

Гарааш байрлаж байсан газарт ногоон байгууламж, ил зогсоол, иргэд амарч зугаалах боломжтой орчныг бий болгож байгаа. Тиймээс 113-р байрны оршин суугчид дээрх ажлыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм. Энэ онд дүүргийн хэмжээнд 1300 орчим гарааш буулгах бөгөөд дээрх ажил үргэлжилж байна гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.

зураг
зураг

Эх сурвалж: Баянзүрх дүүрэг

Холбоотой мэдээ