
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Орхон аймаг 2030 он хүртэл 20 сая ширхэг мод тарина. Үүний эхлэл болгож энэ хавар 200 мянган мод тарихаар төлөвлөж байна.
Тодруулбал, орон сууцны хороололд 20 мянга, гэр хороололд 65 мянга, төрийн болон төрийн бус байгууллага иргэд 39 мянган ширхэг мод тарина. Хотын ногоон байгууламжийг сэргээхэд 11600, чимээгүй хотын зүүн талд 3000, гэр бүлийн төгөлд 7000 ширхэг мод тарина. Ингэхдээ гэр хорооллын нэг айл өрх хашаандаа таваас дээш мод суулгах ёстой бөгөөд сайн арчилж, ургуулсныг нь урамшуулах журмыг боловсруулж байгаа гэж БОАЖГ-ын дарга С.Жаргалсайхан хэллээ.
Орхон аймаг 84.4 мянга га газар нутагтай бөгөөд үүнээс ойн сан бүхий газар 21.9 хувийг эзэлж байна. Нийтийн эзэмшлийн ногоон байгууламж 35.3 га, хязгаарлагдмал хэрэгцээний ногоон байгууламж 15.1 га байгаа нь нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 4.5м2 талбай буюу улсын дундаж үзүүлэлтээс 0.3м2 аар бага байгаа юм. Иймд ногоон байгууламжийг нэмэгдүүлж агаар, хөрсний бохирдлыг бууруулан, агаарын чанарыг сайжруулах хэрэгтэй байгааг БОАЖГ-аас мэдээллээ.

0 cэтгэгдэлтэй