
Зургийн эх сурвалж: MPA
Нийслэлийн хэмжээнд өчигдөр коронавируст халдварын эсрэг вакцины I тунд 8, II тунд 11, III тунд 62, IV тунд 55 буюу нийт 136 иргэн дархлаажуулалтад хамрагджээ.
Ингэснээр вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн зорилтот хүн амын
- I тунгийн хамралт 75.2 хувь,
- II тунгийн хамралт 72.1 хувь,
- III тунгийн хамралт 54.1 хувь,
- нэмэлт IV тунгийн хамрагдалт 6.9 хувь байна.
Мөн зорилтот бүлгийн буюу 3,039 (25.5 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68,804 (77.4 хувь), 16-17 насны 27,100 (80 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.
Улаанбаатар хотод суурин 40 цэгт 40 багийн 147 эмч, ажилтан ажиллана. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-16:00 цаг хүртэл ажиллана.
Цэгүүдийн байршил:


0 cэтгэгдэлтэй