Товчхон
               

Засвар хийж байсан агуулахын дээвэр нурж нэг хүн нас баржээ

               
2022-05-05 0
Зургийн эх сурвалж: MPA

Баянхонгор аймгийн Баянхонгор суманд хуучин ашигладаггүй агуулахын дээвэр нурж нэг хүн дарагдсан тухай дуудлагыг өчигдөр 16:28 цагт онцгой байдлын албаныхан хүлээн авчээ.

Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 500 метр зам туулан очиход ашигладаггүй хуучин 20х8 метрийн хэмжээтэй агуулахад дотор засварын ажил хийж байсан тус сумын иргэн агуулахын дээврийн бетон хийцтэй дам нуруунд даруулж нас барсан харамсалтай хэрэг гарсан байна.

18:00 цагт цогцсыг гарган тус аймаг дахь Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн хэмээн Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээллээ. 

Барилгын ажил, засвар хийхдээ анхаарал болгоомжтой байж, аюулгүй байдлаа хангахыг мэргэжлийн байгууллагаас зөвлөлө

Холбоотой мэдээ