УИХ: Олон улсын тээвэрчдийн ажил, амралтын горимыг мөрдөх хуулийг хэлэлцэж байна

               
2022-05-05 0
Зургийн эх сурвалж: MPA

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар “Олон Улсын авто тээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

Зам, Тээврийн Хөгжлийн Яамнаас гадаад худалдааны эргэлтийг нэмэх, автотээврийн салбарын гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх, тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангах үүднээс олон улсад мөрдөгдөж буй эрх зүйн хэм хэмжээг хүлээн зөвшөөрөх, Монгол Улсын тээвэрчид, аж ахуйн нэгжийн эрх ашгийг хамгаалахын тулд олон улсын байгууллагуудаас зөвлөмж болгосон гэрээ, хэлэлцээрт нэгдэхээр ажиллаж байгаа аж.

Энэ хүрээнд НҮБ-ын олон улсын тээврийн хэрэгслийн жолоочийн ажил, амралтын горимыг мөрдөх, хөдөлмөрийн нөхцөлийг хангах “Олон улсын авто тээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр (AETR)”-т нэгдэн орохоор хуулийн төслийг боловсруулсныг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар байнгын хорооны хуралд танилцуулав. 

Тус хэлэлцээрт нэгдсэнээр манай улсын жолооч нар Европын нутагт тээвэр хийх боломжийг бүрдэх аж. 

Холбоотой мэдээ