
Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Шангри Ла худалдааны төвийн хажууд өчигдөр Түргэн Үйлчилгээний Цэг(ТҮЦ) байрлуулсан байв.
Нийтийн эзэмшлийн зам талбайд байршуулсан уг ТҮЦ-ийг тухайн өдрийнх нь орой тус дүүргийн Засаг Даргын Тамгын Газар(ЗДТГ)-аас нүүлгэн шилжүүлэх үүрэг өгчээ. 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс тусгай зөвшөөрөл шаардахгүйгээр эрхлэх боломжтой болсон үйлчилгээний төрлүүдийн нэг нь ТҮЦ юм.
Иймд ямар үндэслэлээр ТҮЦ-ийг нүүлгэсэн талаар Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас тодруулахад “Тусгай зөвшөөрөл шаардахгүйгээр үйл ажиллагаа явуулах боломжтой үйлчилгээний нэг нь ТҮЦ мөн. Гэхдээ хот стандарттай байх ёстой. Энэ дагуу Улаанбаатар Хотын Захирагчийн Ажлын Албанаас ТҮЦ байрлуулах боломжтой байршлуудыг баталж өгөх ёстой ч одоогоор гараагүй байгаа.
Мөн дүүрэг дээр ТҮЦ-ийн зөвшөөрөл өгдөггүйг тодотгоё. Шангри Ла худалдааны төвийн хажууд байрлуулсан ТҮЦ-ийг нүүлгэсэн нь хэд хэдэн үндэслэлтэй. Тухайлбал, нийтийн эзэмшлийн зам талбай буюу явган хүний зам дээр байрлуулсан, мөн авто машины үзэгдэх орчныг хязгаарлаж байгаа юм. Иймд дүүргийн ЗДТГ-ын холбогдох мэргэжилтнүүд тухайн иргэнтэй уулзаж, нөхцөл байдлыг тайлбарлан, нүүлгэн шилжүүлэх үүрэг өгсөн” гэлээ.



0 cэтгэгдэлтэй